cover

Тендерийн урилга

Огноо: 2019-05-31
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-07-01
Тендер шалгаруулалтын нэр: Ганга нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах /Сүхбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/V.1.10

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ганга нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах /Сүхбаатар/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүй
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яамны : ЗТ-2.2. Усны барилга байгууламжийн зураг төсөл, 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: Барилга хот байгуулалтын яамны: БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ. 1.1.3. Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах (Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А-307 дугаар тушаалаар батлагдсан Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг батлах тухай) эсвэл БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (Барилга, хот байгуулалтын яам) дүйцүүлж тооцно. 2.5. Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх (Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-223 дугаар тушаалаар батлагдсан Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам)
Тендерийн хамт 20000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07-р сарын 01 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07-р сарын 01 -ний өдрийн,
11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.