cover

Тендерийн урилга

Огноо: 2019-04-12
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-05-13
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар цэцэрлэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/XII.1.1.291

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар цэцэрлэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүй
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь : - ЗТ-2.1. Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл(БЗБТ,АГТ, ҮЗБТ) - ЗТ-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл - ЗТ-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл ЗТ-6.4. Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл 2.Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.
Тендерийн хамт 31170000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 05-р сарын 13 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05-р сарын 13 -ний өдрийн,
11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Чинбат ХХК Багц 1 1,386,499,533₮ шаардлагад нийцсэн тендерийн баримт бичиг ирүүлээгүй
2 Хустайн хишиг ХХК Багц 1 1,500,433,546₮ шаардлагад нийцсэн тендерийн баримт бичиг ирүүлээгүй
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.