cover

Тендерийн урилга

Огноо: 2018-08-15
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-09-14
Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх дуүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2018/XVIII.3.9

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дүүргийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх дуүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын хэмжээ: 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: төсөвт өртгийн 40 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайланг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх. Ижил төстэй бараа гэдэг нь эмнэлэгийн тоног төхөөрмж байна. /Бараа нийлүүлсэн гэрээ, бараа хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлнэ./
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөл.
Тендерийн хамт 18000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09-р сарын 14 -ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09-р сарын 14 -ний өдрийн,
09 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.