1. “Төв АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул  гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
  2. Үндэсний аудитын газрын хураангуй жагсаалтанд хамрагдсан аудитын хуулийн этгээдэд энэхүү урилгыг хүргүүлж байна.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  Бага үнийн аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  4. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн

                              хүснэгтийн хамт)

                Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

                Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

                Бүлэг 5 - Ажлын даалгавар

                Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

5. Зөвлөхийн саналын  баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн материалын үнийг “ТӨВ АЗЗА” ТӨХК-ийн  210 202 0033 Ариг банкны тоот дансанд тушаана

6. Оролцогч саналыг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх ба тухайн өдрийн  10.30  цагт техникийн саналыг нээнэ.

7. Сонирхсон этгээд саналын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газар

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-16а

Засгийн газрын IX байр

Нэг цэгийн үйлчилгээ

Утас: 62263014,62263026