Уулзалт зохион байгуулах тухай

      Эрүүл мэндийн яамны “2018 онд зарим ерөнхий нэршлийн эмийн хэрэгцээг Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах” төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж,  үнэлгээний хороог байгуулан ажиллаж байна.  

      Уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллгааг анх удаа ерөнхий гэрээ байгуулах аргаар зохион байгуулах гэж байгаа бөгөөд Монгол улсад эм ханган нийлүүлэгч болон эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй тендерийн өмнөх уулзалтыг  уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

     Иймд уг уулзалтад өөрийн холбооны гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, эм ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч байгууллагын эрх бүхий төлөөллийг бүрэн оролцуулах ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг хүсье.

      Жич: Эм, эмийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт болон ханган нийлүүлэхэд тулгамддаг бэршээлүүдийн талаар мэдээлэл бэлтгэн танилцуулна уу.

Холбогдох мэдээллийг доорх хаягаар авч болно

 

Л.Лхамсүрэн            ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах  мэргэжилтэн

Утас:                           62263032; 99082154

Цахим шуудан:        lkhamsuren@pcsp.gov.mn