ТЕНДЕРИЙН УРИЛГА

             Огноо: 2020.11.10


Тендер шалгаруулалтын нэр: Төрийн өмчийн бодлого ззохицуулалтын газарт тоног төхөөрөмж худалдан авах

              Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ/20201101

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төрийн өмчийн бодлого ззохицуулалтын газарт тоног төхөөрөмж худалдан авах тендер нийлүүлэх тухай уламжлалт тендер ирүүлэхийг урьж байна.

             Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

             Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Үгүй

             Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018,2019 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн  дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн  50 хувиас багагүй байна – Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт. /энэ тодорхойлолт нь банкны судлан үзсэний үндсэн дээр  зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй./

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.

Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 10 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цаасаар  
 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР,
Засгийн газрын 9 дүгээр байр 225 тоот Утас: 263024, 8801-8544