• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2016-08-31 Худалдан авалтын мэдээ

Худалдан авах ажиллагааны газар нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх III.1.3.1 “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/” нийлүүлэх ажлын Багц-4: Сургалтын төвийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу 2016 оны 03 сарын 02-ны өдөр нээлттэй зарлаж, 2016 оны 04 сарын 01-нд нээсэн.

Тендер шалгаруулалтад “ХАШХАН” ХХК, “Сүвэн-Уул” ХХК, “Таван наран арвижих” ХХК, “Женералтеч” ХХК, “Хасу энержи интернайшнл” ХХК, “Харшийн гэгээ” ХХК-ууд тендер ирүүлсэнээс хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Харшийн гэгээ” ХХК шалгарч 141,013,800.00 (нэг зуун дөчин нэг сая арван гурван мянга найман зуун) төгрөгөөр гэрээ байгуулсан байна. Тус компани 2016 оны 05 сарын 18-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газартай гэрээ байгуулж 2016 оны 08 сарын 29-ны дотор бүх тоног төхөөрөмжөө нийлүүлж дуусгасан байна.

Худалдан авах ажиллагааны хэлтэс