• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2015-11-09 Худалдан авалтын мэдээ

Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Эрүүл мэнд, спортын сайдын багцаас багтсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засвар /Улаанбаатар/” ажлын Багц 4: “Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автобаазын засвар” ажлыг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зарлаж, 06 сарын 18-ны өдөр нээлт хийхэд нэг ч компани оролцоогүй бөгөөд хүчингүй болсон шалтгааныг судалж дахин зарлахад “Заяа-Үжин” ХХК оролцож мөн шаардлага хангаагүй юм. Иймд үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах саналын урилгыг Багц 1,3-т оролцсон 10 компани руу хүргүүлж, 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 15:00 цагаас хүлээн авахад 4 компани тендерийн материал ирүүлсэн бөгөөд “ГЦЦЭ” ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж, 2015 оны 07 сарын 21-ний өдөр Эрүүл мэнд, спортын яамтай гэрээ байгуулсан.

“ГЦЦЭ” ХХК нь ажлыг 2015 оны 12 сарын 28-нд гүйцэтгэж дуусгах ба өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 90%-тай байна.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс