• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2015-11-04 Худалдан авалтын мэдээ

Худалдан авах ажиллагааны газраас Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх  ХААГ-2015/XII.1.12 дугаартай зарласан “Цахилгаан хангамжийн 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 15/0,4 кВ-ын хүчдэл 100 кВА-ын хүчин чадалтай агаарын дэд станц /Баянхонгор, Галуут сум, Мандал баг/” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж 2015 оны 05 сарын 15-ны өдөр зарлан, 2015 оны 06 сарын 15-ны өдөр нээсэн.

Уг тендер шалгаруулалтад “Энерго тех сервис” ХХК, “Эм Ай Эс Эс” ХХК, “Эгэл Мон” ХХК, “Нью Эрхэм” ХХК, “Ханлиг тайшир илч” ХХК,  “Дооно ойгон” ХХК, “Бэсрэг эрчим” ХХК, “Проект ватт” ХХК, “Иррадианс” ХХК, “Мон хас” ХХК, “Дэд өртөө” ХХК, “Эрчим электрик” ХХК, “Нью энержи” ХХК, “Содон эрчис” ХХК, “Ихэр баян говь”ХХК, “Далай угалз” ХХК, “Илч хангай” ХХК, “Хөх тэгри” ХХК, “Жам” ХХК, “Амиргүй” ХХК-иуд тендер ирүүлсэн бөгөөд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Иррадианс” ХХК -тай 448,188,122 /дөрвөн зуун дөчин найман сая нэг зуун наян найман мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэний дагуу “Иррадианс” ХХК, Эрчим хүчний яам болон Баянхонгор аймгийн засаг даргатай гурвалсан гэрээг 2015 оны 07 сарын 28-ны өдөр  байгуулсан.

Уг ажлыг “Иррадианс” ХХК ажил гүйцэтгэж дуусах хугацаанаас өмнө бүрэн гүйцэтгэж дуусгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгснөөр Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн иргэд төвийн эрчим хүчинд холбогдсон баяртай мэдээтэй байна.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс