• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2015-10-26 Худалдан авалтын мэдээ

        Худалдан авах ажиллагааны газраас “Хууль сахиулахын их сургуулийн алба хаагч болон сонсогчийн дүрэмт хувцас, хэрэглэл нийлүүлэх” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж 2015 оны 03 сарын 23-ны өдөр 8 багц ажил зарлан, 2015 оны 04 сарын 22-ны өдөр нээсэн боловч Багц 8-д шаардалагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хүчингүй болж, 2015 оны 05 сарын 15-ны өдөр Багц 8-ыг дахин зарлаж, 2015 оны 06 сарын 03-ны өдөр 7 багц-тай, 2015 оны 07 сарын 23-ны өдөр Багц 8-тай гэрээг тус тус байгуулсан. Үүнд:

Багц 1: Хувцасны материал нийлүүлэхээр “Хангай трейдинг” ХХК-тай 210,650,000 төгрөгөөр,

            Багц 2: Малгай нийлүүлэхээр  “Бөртэ” ХХК-тай 29,400,000 төгрөгөөр,

Багц 3: Гадуур хувцас нийлүүлэхээр “Зорбиом” ХХК-тай 87,481,766 төгрөгөөр,

Багц 4: Хээрийн хувцас нийлүүлэхээр “Зорбиом” ХХК-тай 42,137,766 төгрөгөөр,

Багц 5: Өдөр тутмын цамц өмд нийлүүлэхээр “Зорбиом” ХХК-тай 50,956,706 төгрөгөөр,

            Багц 6: Гутал нийлүүлэхээр “Хос-Аз” ХХК-тай 61,500,000 төгрөгөөр,

Багц 7: Чимэг хэрэгсэл нийлүүлэхээр “Ти-Эл-Ти” ХХК-тай  27,109,000 төгрөгөөр,

Багц 8: Албан хаагчийн хувцас хэрэглэл нийлүүлэхээр “Бөртэ” ХХК-тай 24,099,000 төгрөгийн гэрээг гүйцэтгэгчтэй тус тус байгуулсан.

Уг хувцас хэрэгсэл нийлүүлэгдсэнээр Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нормын дүрэмт хувцасны хангалт хугацаандаа хэвийн олгогдож, хичээл сургууль явагдах бэлтгэлийг хангаж ажилласан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сонсогчдыг хээрийн сургалтын төвд гарахад хээрийн хувцас хэрэгсэлээр бэлэн байдлыг хангаж ажиллаж хугацаандаа гэрээний дагуу техникийн зураг технологийн үзүүлэлт шаардлагын дагуу хээрийн саравчтай малгай 300 хос, хээрийн цамц өмд 300 хос, хавар намрын богино түрийтэй гутал 300 хос, суран бүс 300 ширхэг, хээрийн мөрдөс 300 хос, нэрийн бичиглэл, монголиа бичиглэл гэсэн нэр төрлөөр хангалтыг олгосон.   

          Төлөвлөсөн хэрэгцээ норм хугацаагаар 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 20-н хүртэл их сургуулийн нийт бүрэлдэхүүн, сургуулийн сонсогчдын намар, өвлийн хангалтыг драпан пальто 780 ширхэг, өдөр тутмын майхан малгай 780 ширхэг, өдөр тутмын цамц өмд 780 хос, өдөр тутмын мөрдөс 800 хос, хээрийн юүдэнтэй хүрэм өмд 300 хос, цегейк өвлийн малгай 300 ширхэг, өвлийн богино түрийтэй гутал 300 хос, хээрийн мөрдөс 1213 хос, нэрийн бичиглэл 300 ширхэг, монголиа бичиглэл 300 ширхэг, өмдний тэлээ 300 ширхэг, хилийн цэргийн саравчтай малгай 30 ширхэг, хилийн цэргийн хээрийн хүрэм өмд 30 хос, албаны ногоон саравчтай малгай 30 ширхэг, албаны ногоон китель өмд/юбка 30 хос, албаны ногоон цамц 70 ширхэг, цагдаагийн хээрийн цамц өмд 40 хос, цагдаагийн саравчтай малгай 40 ширхэг, цагдаагийн ёслол албаны китель өмд/юбка 40 хос, цагдаагийн ёслол албаны саравчтай малгай 40 ширхэг, цагдаагийн албаны цэнхэр цамц  70 ширхэг гэсэн нэр төрлөөр нийт бүрэлдэхүүн сургуулийн 2160 сонсогч, 70 албан хаагчдад хангалтыг олгож бүрэн дуусаад байна.

           Гэрээний дагуу гүйцэтгэл явагдаж байх үед авагдсан зураг авалт, хангалт олгогдож байгаа үе, хангалт олгосны дараах байдлаар сонсогч албан хаагчийн дүрэмт хувцас хэрэгсэлийн зургийг дараах байдлаар баримтжуулан орууллаа.

         Хувцас хангалт олголтын үеэр Хууль зүйн яамнаас зохион байгуулсан  Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд хууль сурталчлах нэгдсэн арга хэмжээний өдөрлөгт сонсогчдын дүрэмт хувцасны татан авалт хийж нэр төрөл  бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан болно.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс