• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2015-10-20 Худалдан авалтын мэдээ

       Худалдан авах ажиллагааны газраас “XYI.1.3.18. Зүрх судасны тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж 2015 оны 04 сарын 24-ний өдөр зарлан, 2015 оны 05 сарын 25-ний өдрийн нээсэн.

     Уг тендерт “Чоногол трейд” ХХК тендерийн санал ирүүлсэн бөгөөд уг санал нь тендерийн шаардлагад нийцсэн тул “Чоногол трейд” ХХК-тай 1,045,099,000 (нэг тэрбум дөчин таван сая ерэн есөн мянга) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлж, Эрүүл мэнд, спортын яам тус компанитай 2015 оны 07 сарын 21-ны өдөр гэрээ байгуулсан.

     “Чоногол трейд” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамтай байгуулсан “Зүрх судасны тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж” /Улаанбаатар, Баянгол дүүрэг/,  ХААГ -2015/XVI.1.3.18 гэрээний дагуу 2015 оны 10-р сарын 16 өдөр АНУ-д үйлдвэрлэсэн ST.Jude Medical компаний “Зүрх судасны тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжийг (Электрофизиологийн бүртгэгч төхөөрөмж (EP Recording system), Зүрхний стимулятор (Cardiac stimulator), Радио долгионы абляцийн генератор төхөөрөмж (Radio frequency ablation generator), Хөргөгч шингэний автомат шахуурга (Irrigation pump), Зүрхний зураглал гаргах төхөөрөмж  өсгөгчийн хамт(Cardiac mapping with amplifier) тус бүр 1 иж бүрдэлийг) П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ангиографын тасагт угсарч, суурилуулан хүлээлгэн өгсөн.

        “Чоногол трейд” ХХК нь электрофизилогийн тоног төхөөрөмж дээр ажиллах 2 эмчийг 2015 оны 12-р сарын 01-ээс ОХУ-ын Томск хотод 6 сарын хугацаатай сургалтанд хамруулахаар төлөвлөсөн.

         Уг тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр:

       Манай орны хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаант 5 өвчнийг зүрх судасны өвчлөл 34.0-37.7%-иар тэргүүлж байна.  (Эрүүл Мэндийн Статистик 2011). Судалгааны дүнгээс үзэхэд зүрх судсаар өвчлөгсдийн 60% нь хожуу оношлогдож тэдгээрээс яаралтай мэс засал хийлгэсэн хүмүүсийн 5%  хагас жилийн дотор нас барах тохиолдол гардаг. 2010 онд зүрх судасны өвчлөл 50-54 насанд илүүтэй тохиолдож байсан бол 2030 он гэхэд Монголын хүн амын тоо 3,236,000 болж өсөхөд өвчлөл 35-39 нас болж залуужина гэсэн түгшүүрт мэдээг ДЭМБ-аас  тогтоожээ.    

       Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг 2011 оны 226 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2013 оны Эрүүл мэндийн сайдын 313 дугаар тушаалын 33 нэр төрлийн өвчний 13 дугаарт Абляци эмчилгээ хийх шаардлагтай зүрхний хэм алдагдал /Arrhythmia need to ablation/-ийн эмчилгээ багтаж байна. Уг эмчилгээ нь зүрх судасны сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан электрофизилогийн лабораторт тусгайлан бэлтгэгдсэн эмч мэргэжилтэний хяналтан доор хийгдэх бөгөөд манай оронд уг эмчилгээ, оношлогоо хийгдэх таатай  нөхцөл бүрэн бүрдээд байна.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс