Худалдан авах ажиллагааны газраас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх  ХААГ-2016/XII.1.1.167 дугаартай зарласан “Сургуулийн өмнөх насны зорилтот бүлгийн тусгай цэцэрлэг, 75 ор /Увс, Улаангом сум/” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж 2016 оны 03 сарын 22-ны өдөр зарлан, 2016 оны 04 сарын 22-ны өдөр нээсэн.

Уг тендер шалгаруулалтад “Аз Өрнөх” ХХК, “Жинсийн орой” ХХК, “Ганбүрэн” ХХК-иуд тендер ирүүлсэн бөгөөд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Аз Өрнөх” ХХК-тай 658,127,800 /зургаан зуун тавин найман сая нэг зуун хорин долоон мянга найман зуун/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэний дагуу “Аз Өрнөх” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэрээг 2016 оны 05 сарын 18-ны өдөр  байгуулсан.

Уг ажлыг “Аз Өрнөх” ХХК ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Худалдан авах ажиллагааны газар