Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 04 сарын 05-ны өдөр ХААГ-2015/XYI.1.3.19 “Шинжлэх ухааны салбарын их засвар /Улсын хэмжээнд/” нийт 12 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тендер шалгаруулалтыг зарлан зохион байгуулж, 2016 оны 05 сарын 05-нд тендерийн нээлтийг хийсэн.

Тус тендер шалгаруулалтын Багц-1 “Физик технологийн хүрээлэнгийн байрны туслах корпусын дээврийн засвар”-ийг 47,415,642 (дөчин долоон сая дөрвөн зуун арван таван мянга зургаан зуун дөчин хоёр) төгрөгөөр, Багц-3 “Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрны гадна фасадны засвар”-ийг 17,557,133 (арван долоон сая таван зуун тавин долоон мянга нэг зуун гучин гурав) төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлсэн “Цахир толгойн орд” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус компанитай гэрээ байгуулсан.

Худалдан авах ажиллагааны хэлтэс