Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 02 сарын 05-ны өдөр зарласан ХААГ-2016/ХБ-05 “Төв замаас Гордок хүртэлх хатуу хучилттай авто зам, 1 км /Улаанбаатар, Налайх дүүрэг/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж 2016 оны  03-р сарын 07-ны өдөр нээсэн.

Уг тендерт “Анандын зам” ХХК, “Өсөх урам” ХХК, “ЗМЗ” ХХК, "Жи Жэй Си" ХХК, “Өргөн говь” ХХК, “Самосон” ХХК, “Борхойн зам” ХХК, “Эрдэнэт Суврага” ХК, “Эвт уул” ХХК, “ОДНД” ХХК, “Ногоон торгот” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Мотоблок” ХХК, “Булган-АЗЗА” ТӨХК, “Төгс зам” ХХК, “Хүслэнт бүтээмж” ХХК, "Тэмүүн холдинг" ХХК, “Саруул харгуй” ХХК-иуд санал ирүүлсэн бөгөөд хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Анандын зам” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангасан тул 912,328,888 (есөн зуун арван хоёр сая гурван зуун хорин найман мянга найман зуун наян найман) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэний дагуу “Анандын зам” ХХК, Зам тээврийн яамтай 2016 оны 05 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан.

“Анандын зам” ХХК нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэн 2016 оны 07 дугаар сарын 21-нд Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

- Замын нийт урт 0,969 км,

- Замын өргөн 7 м хатуу хучилттай,

- 2 м-ийн өргөнтэй ногоон байгууламж автозамын 2 талаар,

- 2.25 м-ийн өргөнтэй явган зам автозамын зүүн талаар, 2.25 м-ийн өргөнтэй дугуйн зам автозамын баруун талаар,

- 0.8 метрийн диаметртэй ус зайлуулах хоолой - 1 цэгт,

- Авто замын гарц 4 цэгт,

- Автобусны буудал баруун зүүн тус бүр 1 цэгт,

- Замын 2 толгойт гэрэлтүүлэг автозамын зүүн талаар,

- Автозамын ус зайлуулах шугам сүлжээ /замын нийт уртад/,

- 0,5 м-ийн өргөнтэй хөвөө,

- Автозамын тэмдэг, тэмдэглэгээ.

Худалдан авах ажиллагааны хэлтэс