Худалдан авах ажиллагааны газраас Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэнд, спортын яамны “XYI.1.3.8 Аймаг, дүүргийн эмнэлэгүүдийн эмчилгээний ор хэрэгсэл, шинэчлэл /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зарлан, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нээсэн.

Уг тендер шалгаруулалт нь 3 багц болон зарлагдсан бөгөөд дараах аж ахуйн нэгжүүд тендер шалгаруулалтанд оролцсон.

Багц 1: Өвчтөний ор, шүүгээний хамт худалдан авах тендерт "Баянгол мед" ХХК, “Монос фарм трейд” ХХК, “Космос тек монгол” ХХК, “Инээмсэглэл эрдэнэ” ХХК, “Чоно гол трейд” ХХК, “Нью ремеди” ХХК, “Мед импекс интернейшнл” ХХК, “Медстар эрдэнэ” ХХК, Уваши медикал” ХХК, “Эйч энд эйч” ХХК, “Меджей” ХХК, “Ашид буян” ХХК, “Тод мед импекс” ХХК-иуд,

Багц 2: Мэс заслын ор худалдан авах тендерт "Баянгол мед" ХХК, “Монос фарм трейд” ХХК, “Космос тек монгол” ХХК, “Инээмсэглэл эрдэнэ” ХХК, “Чоно гол трейд” ХХК, “Омбол” ХХК, “Мед импекс интернейшнл” ХХК, “Медстар эрдэнэ” ХХК, Уваши медикал” ХХК, “Эйч энд эйч” ХХК, “Меджей” ХХК-иуд,

Багц 3: Төрөх ор худалдан авах тендерт "Баянгол мед" ХХК, “Монос фарм трейд” ХХК, “Космос тек монгол” ХХК, “Инээмсэглэл эрдэнэ” ХХК, “Чоно гол трейд” ХХК, “Мед импекс интернейшнл” ХХК, “Уваши медикал” ХХК, “Эйч энд эйч” ХХК, “Омбол” ХХК-иуд тендер ирүүлсэн.

Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн дараах аж ахуйн нэгжид гэрээ байгуулах эрх олгосон. Үүнд:

Багц 1: “Уваши медикал”, “Сүвэн уул” ХХК-ны түншлэлтэй 484.520.000 (дөрвөн зуун наян дөрвөн сая таван зуун хорин мянга) төгрөгөөр,

Багц 2: “Монос фарм трейд” ХХК-тай 214.200.000 (хоёр зуун арван дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгөөр,

Багц 3:  “Омбол” ХХК-тай 201.960.000 (хоёр зуун нэг сая есөн зуун жаран мянга) төгрөгөөр тус тус гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэний дагуу Эрүүл мэндийн яамтай гэрээг байгуулсан. Уг төсөл арга хэмжээний гүйцэтгэл гэрээний дагуу явж байгаа ба бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд нь удахгүй шинэ эмчилгээний ор хэрэгслээр хангагдах сайхан мэдээтэй байна.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс