Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 05 сарын 11-ны өдөр зарласан ХААГ-2015/XYI.1.3.10 “Геронтологийн үндэсний төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/” тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулж, 2015 оны  05 сарын 28-нд дээрх тоног төхөөрөмжийг 31,296,000 (гучин нэгэн сая хоёр зуун ерэн зургаан мянга) төгрөгөөр нийлүүлэхээр санал ирүүлсэн “Интерсайнс” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 06 сарын 12-ны өдөр Эрүүл, мэнд спортын яам тус компанитай гэрээ байгуулсан.

      Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх дараах тоног төхөөрөмжүүдийг 2015 оны 08 сарын 10-ны өдөр Эрүүл, мэнд спортын яамны тоног төхөөрөмж хүлээн авах комиссд хүлээлгэн өгч, 2015 оны 08 сарын 24-ний өдөр Грентологийн үндэсний төвд суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалтыг хийж хүлээлгэн өгсөн байна.

  • Зүрхний ЭХО аппарат /Өнгөт допплертой зөөврийн зүрхний ЭХО аппарат/
  • Тархины судасны допплер /Иж бүрэн тархины судасны допплер/
  • Лазер эмчилгээний аппарат – Матрикс 2
  • Поток.1

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс