ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, технологийн хөгжлийг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах; газрын дарга, орон тооны бус гишүүдэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх; хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; төрийн өмч, худалдан авах ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; төрийн болон орон нутгийн өмч, худалдан авах ажиллагаан дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ, хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох чиг үүрэг хэрэгжүүлнэ.

ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:

  • Газрын захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, төсвийн шууд захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах
  • Тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын гадаад хамтын харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэх
  • Байгууллагыг төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, байгууллагын үйл ажиллагааны дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дүрэм, журам, зааврыг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих
  • Орон нутгийн нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих
  • Төрийн өмчийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, хуулийн этгээдийн удирдлагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээ авах
  • Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, системийн хэрэглэгчдийг чадавхжуулах, цахим мэдээлэл солилцох замаар төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн технологид суурилсан худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох
  • Төрийн өмч болон худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан гомдол, маргааныг судалж хариу өгөх, шүүх, хуулийн байгууллагад газрыг төлөөлөх, эрх ашгийг хамгаалж ажиллах
  • Байгууллагын нууц, аюулгүй байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
  • Удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах
  • Удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

 

Бүтэц бүрэлдэхүүн

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Б.Ариунболд Хэлтсийн дарга 213 267034 ariunbold@pcsp.gov.mn
2 Х.Энхчимэг Хөрөнгө орлогын мэдүүлэг, тогтоол шийдвэрийн биелэлт, хариуцсан ахлах мэргэжилтэнхөрөнгө орлогын мэдүүлэг, тогтоол шийдвэрийн биелэлт, хариуцсан ахлах мэргэжилтэн 209 263020 enkhchimeg@pcsp.gov.mn
3 Д.Наранчимэг Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 209 263020 naranchimeg@pcsp.gov.mn
4 Ж.Мөнхтүвшин Ахлах нягтлан бодогч 226 263038 munkhtuvshin@pcsp.gov.mn
5 Г.Чанцалдулам Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн 210 263013 chantsaldulam@pcsp.gov.mn
6 Х.Дашдаваа Орон нутаг хариуцсан мэргэжилтэн 210 263013 dashdavaa@pcsp.gov.mn
7 Г.Нямдаваа Хүний нѳѳцийн мэргэжилтэн 210 263013 nyamdavaa@pcsp.gov.mn
8 Д.Дэлгэрмаа Хуулийн мэргэжилтэн 205 263024 delgermaa@pcsp.gov.mn
9 Т.Санчиргарав Хуулийн мэргэжилтэн 210 263013 sanchirgarav@pcsp.gov.mn
10 Г.Оюунтөгөлдөр Дотоод аудитын мэргэжилтэн 209 261756 oyuntuguldur@pcsp.gov.mn
11 С.Цэрэндорж Нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн 107 263014 tserendorj@pcsp.gov.mn
12 Х.Нарангарав Нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн 107 263014 narangarav@pcsp.gov.mn
13 М.Лхагважав Хурлын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 212 267034 lkhagvajav@pcsp.gov.mn
14 Д.Болортуяа Газрын даргын туслах 220а 261692 bolortuya@pcsp.gov.mn
15 П.Туул Архивын ажилтан 101 262350 tuul@pcsp.gov.mn
16 С.Пүрэвдулам Бичиг хэргийн ажилтан 101 262350 purevdulam@pcsp.gov.mn
17 П.Мөнхбат Нярав 229 261458 tserendorj@pcsp.gov.mn
18 Б.Амарзаяа Хуулийн мэргэжилтэн 205 263024 amarzaya@pcsp.gov.mn
19 Б.Амарбат Жолооч - - -

                                                        ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС