Эрхэм зорилго

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ.

Үндсэн чиг үүрэг

Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд худалдан авах ажиллагаанд цахим худалдан авалт, цахим дэлгүүр гэх мэт менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны автоматжуулсан нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлнэ.

Тус хэлтсийн үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, 5.1.23 дахь хэсэгт заасан ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим дэлгүүр ажиллуулах замаар хэрэгжинэ.

Бүтэц бүрэлдэхүүн

Нэр Албан тушаал Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Н.Цэрэнсамбуу Дарга 92263012 tserensambuu@procurement.gov.mn
2 С.Халиун Ахлах мэргэжилтэн 92263023 khaliun@procurement.gov.mn
3 Э.Баясгалан Мэргэжилтэн 92263026 bayasagalan@procurement.gov.mn
4 В.Азжаргал Мэргэжилтэн 92263023 azjargal@procurement.gov.mn
5 Ц.Лхагвасүрэн Мэргэжилтэн 92263026 lkhagvasuren@procurement.gov.mn
6 Б.Мөнхзул Мэргэжилтэн 92263023 b_munkhzul@procurement.gov.mn
7 Д.Бадрах Мэргэжилтэн 92263023 badrakh@procurement.gov.mn

Чухал холбоосууд:

www.tender.gov.mn