ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулж, олон улсын жишигт хүргэх, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод, хариуцлагын зарчмуудыг баримтлан, авлига гарах нөхцлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал оруулах, хэрэгжилтийг хангах;
  • Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, шуурхай байдлаар төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
  • Худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг бий болгож худалдан авах ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангах;
  • Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
  • Худалдан авах ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гарсан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх;
  • Хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах;
  •  Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх;
  • Худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх;

Бүтэц бүрэлдэхүүн

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Х.Улам-Өрнөх Хэлтсийн дарга 231 62263031 ulamurmukh@pcsp.gov.mn
2 Л.Лхамсүрэн Ахлах мэргэжилтэн 223 62263032 lkhamsuren_l@pcsp.gov.mn
3 Ч.Мөнхзаяа Мэргэжилтэн 224 62263435 munkhzaya@pcsp.gov.mn
4 Э.Тамир Мэргэжилтэн 226 62263038 tamir@pcsp.gov.mn
5 Э.Уянга Мэргэжилтэн 224 62263435 uyanga@pcsp.gov.mn
6 Л.Нандинцэцэг Мэргэжилтэн 224 62263435 nandintsetseg@pcsp.gov.mn
7 У.Батзаяа Мэргэжилтэн 225 62263435 batzaya@pcsp.gov.mn
8 Ж.Жаргалсайхан Мэргэжилтэн 228 62263022 jargalsaikhan@pcsp.gov.mn
9 Ч.Дэлгэрзаяа Мэргэжилтэн 228 62263022 delgerzaya@pcsp.gov.mn
10 С.Чинбат Сургалт хариуцсан мэргэжилтэн 225 62263027 chinbat@pcsp.gov.mn
11 Ө.Одбаатар Сургалт хариуцсан мэргэжилтэн 224 62263435 odbaatar@pcsp.gov.mn
12 Р.Бүрэнжаргал Мэргэжилтэн 224 62263435 burenjargal@pcsp.gov.mn
13 Д.Алтанцэцэг Мэргэжилтэн 224 62263435 altantsetseg@pcsp.gov.mn
14 Б.Марс-Од Мэргэжилтэн 231 62263435 mars-od@pcsp.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС