cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 329 дүгээр тогтоолоор Орон сууцыг автомашины зогсоолын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар дахин худалдахаар шийдвэрлэв.

1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Роял Грийн Вилла” хотхоны 62/8 (202) дугаар байрны Б1/103 тоотод байрлах 160 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 2 (5) тоот автомашины зогсоолыг, Г62/10 дугаар байрны 59 тоот автомашины зогсоолын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар дахин худалдана.

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл

д/д

Дуудлага худалдаа болох хугацаа

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цаг

1

Дуудлага худалдаа болох газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын                       106 тоот өрөөнд болно.

 

2

 

Худалдах доод үнэ

Худалдах доод үнэ:431,000,000.00 (дөрвөн зуун гучин нэгэн сая) төгрөг.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 64,650,000.00 (жаран дөрвөн сая зургаан зуун тавин мянган) төгрөг.

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. Худалдан авагч орон сууцны ашиглалтын зардлыг хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлнө.

4

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:Төрийн сан банк  

Дансны дугаар: 100 900 011 404

2.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 1 дүгээр давхрын 107 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

3.Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл авах

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг үзэж болох бөгөөд дуудлага худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн 62263016 утсаар болон www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.