cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

  1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 356 тоот тогтоолын дагуу “Тоёота Ланд круйзер-100” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
  2. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тоёота Ланд круйзер-100” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Товч танилцуулга: Улсын дугаар: УБЧ 18-48, Үйлдвэрлэсэн он 1998, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2008, Өнгө: хүрэн улаан.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 11 дүгээр сарын 03-ны Баасан гарагт 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-н хурлын танхимд.

Худалдах доод үнэ

12,000,000.00 (арван хоёр сая) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 20 хувь буюу 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ

Дансны дугаар: 5099007040 Хаан банк

Дансны нэр: ТОСКорпораци

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах:

Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Их тойруу 53-3 ТОСК ТӨҮГ-н байранд ирж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 88008913, 99066852

 

 

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.