cover

Нээлттэй дуудлагын худалдааны зар


            Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

  1. Товч танилцуулга:

Монгол Улсын ууган рашаан сувилал болох “Оргил рашаан сувилал” нь анх 1933 онд аж үйлдвэрийн комбинат барьж байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашааныг нээн илрүүлж, 1934 оноос эхлэн рашаан сувиллын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна.

      

            Оргил рашаан сувилал”-ын барилгын шав нь 1969 онд тавигдан, 1974 онд сувилалын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 1990 он хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаад 1990 оноос Эрүүл мэндийн яамны харьяанд шилжин улсын төсвөөс санхүүждэг болсон.

 

       Төрийн өмчийн хорооны 2006 оны 235 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал”-ыг төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн өөрчлөн зохион байгуулсан. Компанийн бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний 3/06 дугаар тогтоолоор баталсан.

       Өдгөө дөч гаруй жилийн түүхтэй “Оргил рашаан сувилал” ТӨХК нь байгалийн рашаан усны нөөц, иргэдийн рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлэх, чанарыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд нийт 324 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаагаас сувилалын эмчилгээнд 264 хүн/ор, клиник эмчилгээнд 60 хүн/ор, жилдээ 7000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна.

       “Оргил рашаан сувилал” ТӨХК нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн үзүүлэлтээр нийт 5,175,737.7 мянган төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 4,291,580.4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, 884,157.3 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 5,942.5 мянган төгрөгийн өглөгтэй бөгөөд 2,801,411.1 мянган төгрөгийн орлого олж 2,795,692.1 мянган төгрөгийн зардал гарган 3,669.5 мянган төгрөгийн ашигтай ажилласан байна.  

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
  1.  

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт

  1.  

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

  1.  

Худалдах доод үнэ

12,172,500,000.00 (арван хоёр тэрбум нэг зуун далан хоёр сая таван зуун мянган) төгрөг

  1.  

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу 1,217,250,000.00 (нэг тэрбум хоёр зуун арван долоон сая хоёр зуун тавин мянган) төгрөг

  1.  

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах “Оргил рашаан сувилал” ТӨХК (эд хөрөнгийн цогцолбор)-ийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  1.  

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

  1.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

  1.  

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 213 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах

“Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компани дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 222 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 62263034, 99005655

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Утас: 62263014

© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.